Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн...

Өнөөдөр аргын тооллын 2019 оны дөрөвдүгээр сарын 15. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Хаврын адаг шар луу сарын 11. Сумъяа гараг. Их морь одтой, дөрвөн ногоон мэнгэтэй хар морь өдөр.

Өдрийн наран 6 цаг 04 минутад мандан, 19 цаг 41 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийг дэмжив...

Үзсэн: 11 цаг 4 минутын өмнө

Засгийн газар хоорондын ноот бичгийн төслийг дэмжив

Үзсэн: 01 цаг 16 минутын өмнө

“Өнөр бүл” төвийн барилгын засварт шаардагдах хөрөнгийг Засг...

Үзсэн: 21 цаг 22 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.