"Гоодойн ам”-д түймэр гарч, 10 айлын байшин шатжээ

СБД-ийн 19 дүгээр хороо “Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10, 26, 18 дугаар анги болон нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллалаа. Тус түймрийн уршгаар 10 айлын байшин шатжээ.

Иймд хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн иргэд гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэрэг гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлө...

Үзсэн: 118 цаг 41 минутын өмнө

“Баян Айраг Эксплорэйшн” компанийн нуруулдан уусгах талбай ү...

Үзсэн: 118 цаг 46 минутын өмнө

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж б...

Үзсэн: 118 цаг 53 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.