Рекламны самбаруудыг цэгцлэнэ

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2017 оны аравдугаар сарын байдлаар 414 гадна зар сурталчилгааны байгууламжтай гэсэн тооллогын дүн мэдээ байдаг байна. Энэ сарын наймны өдөр хуралдсан Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр Хотын захирагч С.Амарсайхан рекламны самбаруудыг цэгцлэх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт үүрэг болгосон.

Энэхүү үүрэг даалгаварын хэрэгжилтийг Хотын захирагч шалган өнөөдөр нийслэлд  байрлах зөвшөөрөлгүй, хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа самбар, мэдээллийн байгууламжийг нэн даруй буулгах, өнгө үзэмжийг нь сайжруулахыг даалгав.

Энхтайваны гүүрийн хоёр талаар цуваа байрлуулсан самбарууд нь хотын өнгө үзэмж, жолоочийн хараанд сөргөөр нөлөөлж, гадна зар сурталчилгааны байгууламжийн тухай НИТХ-ын  2013 оны 3/32 тоот тогтоолыг зөрчиж байгаа тул буулгах, мөн Чингэлтэй дүүрэг 32-ын тойрогт байрлах рекламны самбар нь урагдаж, төмөр нь салхинд хийсч ойр орчинд нь ажиллаж амьдарч, зорчиж буй иргэдэд осол аюул учруулах нөхцөл байдал үүсгэж болзошгүй байгаа тул холбогдох байгууллагуудад нь нэн даруй арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Мисс А.Дэлгэрцэцэг “Mrs International World” тэмцээнд оролцо...

Үзсэн: 1115 цаг 43 минутын өмнө

Шуурхай мэдээ: Шуурга намжих хүртэл түр зогсолт хийхийг зөвл...

Үзсэн: 116 цаг 15 минутын өмнө

Зөвшөөрөлгүй хашаа, хайсыг цэгцлэх ажил эхэллээ

Үзсэн: 12019-04-19 07:50

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.