“Бүтээлч ертөнц” хамтын хөгжлийн ордон нээлтээ хийлээ

Өнөөдөр буюу 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхэллээ. Энэхүү Бүтээгч Ертөнцийн онцлог нь салбар салбарын ТББ, залуучууд, оюутан залуус хамтран өөрсдийн орон зайг бий болгох юм.

МЗХ ямар зорилгоор Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байгаа вэ?

Монголын Залуучуудын Холбоо нь иргэний нийгмийн байгууллагын хувьд өөрийн үзэл баримтлал, үндсэн дүрмийнхээ хүрээнд нийгмийн олон талт харилцаанд залуучуудаа хөгжүүлэн, бүтээн байгуулалтын цаг тоолж эхэлсэн энэ үед бүтээгч залуус төрүүлэх, улсдаа сайн иргэдийн чиглэл бүрээр бэлтгэх зорилгоор “Бүтээгч Ертөнц” Хамтын хөгжлийн орон зайг үүсгэж байна.

Хамтын хөгжлийн орон зайд хэн нэгдэх боломжтой вэ?

Бүтээгч Ертөнц нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Төрийн болон Төрийн бус байгууллага, бизнес, Олон улсын байгууллага, салбар бүрийн мэргэшсэн чадварлаг хувь хүмүүс тэдгээрийн нэгдэл, Үйлдвэрчний эвлэл, Эмэгтэйчүүд эрэгтэйчүүд, хүүхдийн байгууллагууд, залуучуудын хөгжлийн бодлого, хөтөлбөр, төсөл, санаачлага үйл ажиллагаагаараа залуучуудтай нэгдэн ажиллах орон зай юм.

Бүтээгч Ертөнц хамтын хөгжлийн орон зай нь ашгийн төлөө бус бөгөөд хамгийн хямд (1 сар-160,000) үнийг санал болгож буйгаараа онцлог юм. Та өдрийн аль ч үед 24/7 үйлчлүүлэх боломжтой бөгөөд сургалт, уулзалтын өрөө танхим, олон төрлийн үйлчилгээг нэг дороос авч болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг: creative.myf@gmail.com
88059787, 777713138

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгт...

Үзсэн: 119 цаг 59 минутын өмнө

“Хуримтлалтай-хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж...

Үзсэн: 120 цаг 8 минутын өмнө

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын ша...

Үзсэн: 921 цаг 38 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.