УИХ дахь ажлын хэсгүүд хуралдана

Та бүхэнд өнөөдөр /2019.04.17/ ажлын хэсгүүдийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.

- Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Радио долгионы тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд;

- Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас Нээлттэй сонсголын танхимд;

- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 58 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 47 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 45 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.