Нийтийн тээврийн хэрэгслийн хаврын ээлжит техникийн үзлэг, оношилгоо явагдаж байна

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний их, дунд, бага  багтаамжийн автобус, такси болон  ажилчдын автобусны 2019 оны хаврын ээлжит Техникийн хяналтын үзлэг, оношилгоог 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Өнөөдрийн байдлаар нийт 77 аж ахуйн нэгжийн 1848 тээврийн хэрэгслээс 1116 буюу 60,3% нь хамрагдсан бөгөөд 72 тээврийн хэрэгсэл нь утаа, өнгө үзэмж, цэвэрлэгээ, иж бүрдэл, замналын нэр, хаягжилт, зураглал, дугаар бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна.
 
Тус газрын Технологийн үзлэг, оношилгооны төв нь техникийн үзлэгээр тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдын ая тухтай зорчих нөхцөл,  үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг ханган ажиллах  чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажиллаж байна. 
Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 54 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 43 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 41 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.