Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны тавдугаар сарын 13. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн Зуны тэргүүн шарагчин могой сарын шинийн 9. Сумъяа гараг. Бага морь одтой, гурван хөх мэнгэтэй цагаан нохой өдөр.

Өдрийн наран 5 цаг 20 минутад мандан, 20 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулах, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 52 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 41 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 39 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.