“Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгаалал” үндэсний хөтөлбөрийг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх, шаардлагатай нэмэлт санхүүжилтийг олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэж байхыг сайд Д.Сарангэрэл, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.

Хөтөлбөрт:

-  Ажлын орчин нөхцөлийг сайжруулж, эрүүл мэндийг хамгаалах

-  Ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх

-  Бодит орлого, ажиллах урам зоригийг нэмэгдүүлэх

-  Нийгмийн хамгааллын чиглэлээр нотолгоонд суурилсан шийдвэр гаргахыг дэмжиж, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх гэсэн дөрвөн чиглэл, 46 үйл ажиллагааг тусгажээ.

Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын орон сууц, ажлын нөхцөл, сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг шат дараатай шийдэх энэ хөтөлбөрийг 2019-2023 онд таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх юм.

Манай улсад 52 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан байгаагийн 93 хувь нь эрүүл мэндийн салбарт ажилладаг. Нийт ажилтны 82 хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ.

2018 онд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд хамрагдсан хүмүүсийн 20 хувь нь орон сууц болон хувийн тохилог орон сууцанд, 59.2 хувь нь хашаа байшинд, 15.2 хувь нь гэрт, 5.4 хувь нь түрээсийн байранд амьдардаг гэж хариулсан байна. Мөн судалгаанд оролцогчдын 10.3 хувь нь орон сууцны зээлтэй бөгөөд 42 хувь нь түрээсийн орон сууцанд, 87.4 хувь нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдах хүсэлтээ илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 58 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 47 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 45 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.