Налайхын авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уржигдар /2019.05.24/ нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүсийн хамт Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцтай танилцаж, замын ажлыг төлөвлөсөн хугацаанд хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа. Ямартай ч авто замын ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа гэдгийг албаны хүмүүс Хотын захирагчид танилцууллаа.

Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажлыг гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзан, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж,  яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст даалгасан юм. Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу хийж гүйцэтгэх, дулааны улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид хоёр ээлжээр ажиллах, орон нутгийн эрхэлсэн ажилгүй иргэдийг замын ажилд оролцуулах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.

Мөн энэ үеэр замын үерийн ус зайлуулах хоолойн ажлын явц болон далангийн хийцүүдийн үе шаттай танилцаж, ажил төлөвлөсөн хугацааны дагуу цалгардахгүй ахицтай явж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ гүйцэтгэгч компаниуд ямар ч нөхцөлд чанар, стандартыг алдагдуулах ёсгүй гэдгийг хотын Захирагч компанийн удирдлагууд болон ажилчдад хандан хэлэв.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 58 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 47 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 45 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.