Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүхэн байна. Бусад нутгаар хална.

2019 оны 06 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи төв болон зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Идэс, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангийн тал нутгаар 18-23 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.

2019 оны 06 дугаар сарын 08-наас 06 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд Дорнод Монголын зүүн хэсэг, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, 9, 10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи 8-нд нутгийн зүүн хэсгээр, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр, бусад хугацаанд зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав, Дорнод-Дарьгангын талаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 76 цаг 10 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 47 цагийн өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 214 цаг 58 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.