Ерөнхийлөгч Зеленский Аюулгүй байдлын албаны орлогч даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Украйн Улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский зарлиг гаргаж, Аюулгүй байдлын албаны орлогч дарга Виктор Кононенког үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Кононенко хэлэхдээ би албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн сарын 31-ний өдөр өгсөн гэж мэдэгджээ. Тэрээр уг албан тушаалд 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр томилогдсон юм байна.

Зеленский түүний оронд Аюулгүй байдлын албаны орлогч дарга бөгөөд Авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар өөрийн дотны хүн болох “Квартал 95” студийн үндэслэгч, захирал, Зеленский-гийн сонгуулийн штабыг удирдсан, Ард түмний зарц буюу Төрийн албан хаагч намын үүсгэн байгуулагч Иван Бакановыг томилжээ.
Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Киргизстаны өмнөх засаглалтай холбоотой албан тушаалтныг бар...

Үзсэн: 922019-06-10 07:24

ОХУ-ын Засгийн газар нийгэм дэх авлигын түвшинг үнэлэх аргач...

Үзсэн: 742019-06-07 10:57

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин авлигатай тэмцэх ажлаа эрчимжүүлэ...

Үзсэн: 1372019-03-12 07:04

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.