Жүжигчин Л.Нурбулан ахиад хагалгаанд орлоо

Монгол Улсын СТА, жүжигчин Л.Нурбулан ахин хагалгаанд оржээ. Тэрээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж, уушигны буглаа гэсэн оноштойгоор хагалгаанд ороод байсан юм. Гэвч хагалгааны дараа өвчин нь хүндэрч, БНХАУ-д эмчлүүлэх шаардлагатай болж, мөн л урд хөршид эмчлүүлээд ирсэн ч энэ удаад ахин эмнэлэгт хандахад хүрчээ.  

Түүний энэ удаагийн хагалгааны талаар ах, дуучин Л.Байздагаас тодруулахад “Манай гэр бүлийнхэн хүүгээ, дүүгээ, ханиа, аавыгаа хөл дээр нь босгохын төлөө дор бүрнээ хичээж байна. Анхны хагалгаанаас хойш өвөл, хаврын улирал ард үлдэж, зунтай золголоо. Энэ удаагийн хагалгааг Монголдоо хийлгэсэн. Ааваас маань хойш манай гэр бүлд тохиолдоод байгаа хоёр дахь хэцүү зүйл энэ байна. Үрийнхээ төлөө шаналах ээжийнхээ нулимсыг харна гэдэг амаргүй байна л даа. Манай гэр бүлийнхэн бол урлагт зүтгэж яваа улс. Аавыг маань өнөөдөр ч бүтээсэн дүрээр нь олон хүн хүндэлж хайрладаг. Тиймдээ ч энэ удаад урлагийн Янжинлхам бурхан биднийг ивээж, хэцүү бүхэн ард үлдээсэй хэмээн хүсч байна” хэмээн ярьж байна.

Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг атлаа өгч байгааг нь үгүйрүүлдэггүй. Эгэл амьдралд өнгө нэмж, гэрэл гэгээ цацруулан сэтгэл зүрхээ, алт шиг үнэтэй цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зориулан байж ард олондоо инээд бэлэглэгч  түүнийг эргэн тайзнаа ирэхийг хүлээсэн багачууд өнгөрсөн Хүүхдийн эрхийн хамгаалах өдрөөр олон байлаа. Тайзаа санасан Нураа ч уран бүтээлдээ эргэн орохыг ихэд яарч байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно

Үзсэн: 035 минутын өмнө

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Үзсэн: 042 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

Үзсэн: 146 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.