Зам засварын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ

Эрдэнэт үйлдвэрийн Цахилгааны цехийн хамт олон энэ онд хөрөнгө оруулалтын чиглэлээр дөрвөн ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь Цахилгааны цехийн хүнд даацын автомашинд зориулагдсан зам засварын ажил юм. Зам засварын ажлын гүйцэтгэгчээр “Төгс цаст” ХХК ажиллаж 80 хоногийн хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Тус компанийн хамт олон зам засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхээр ажиллаж байна.

Замын гэрэлтүүлгийн агаарын шугамын шинэчлэлтийн ажил, трансформаторын маслоны аж ахуйн дулаацуулгын системийг солих зэрэг бусад хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд нь материал, ханган нийлүүлэлт хүлээгдэж, хараахан эхлээгүй байна гэж Цахилгааны цехийн Үйлдвэр техникийн албаны дарга мэдээллээ.



Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ...

Үзсэн: 211 цаг 12 минутын өмнө

Байнгын хороодын хуралдаан болно

Үзсэн: 211 цаг 16 минутын өмнө

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Үзсэн: 111 цаг 18 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.