Олон улсын химийн олимпиадаас манай улс хос медаль хүртлээ

Франц улсын Парис хотноо болсон Олон улсын химийн 51 дэх олимпиадад энэ жил 80 улсын 309 хүүхэд, ажиглагчаар дөрвөн улс оролцсон байна. Монгол Улсыг төлөөлж дөрвөн сурагч явснаас “Орчлон” сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Ашид, “Шинэ эхлэл” сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Арвин нар хүрэл медаль хүртжээ.

Химийн олимпиадын нийт онооны 40 хувийг сорилын тэмцээн эзэлдгээрээ байгалийн ухааны төрлийн бусад олимпиадаас ялгаатай. Тиймээс олимпиадад оролцогчдын бэлтгэлийг одоогийнхоос сайжруулахын тулд цаашид материаллаг нөөцийг сайжруулах шаардлагатай байгааг сурагчдыг ахалж явсан удирдагч багш нар хэлж байна.

Дараагийн Олон улсын химийн олимпиад 2020 оны долоодугаар сард Турк улсын Стамбул хотод зохион байгуулагдах юм.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Батхаан уулын энгэрт мэндэлсэн бахархалт хүн

Үзсэн: 05 цагийн өмнө

ЖДҮ эрхлэгчид нэгдэн “Coop” хамтын дэлгүүрээ нээлээ

Үзсэн: 05 цаг 15 минутын өмнө

“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуула...

Үзсэн: 05 цаг 22 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.