"Дэлхийн Монголчууд" хүүхдийн бэсрэг наадам боллоо

Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын 2019 оны “Дэлхийн Монголчууд” есдүгээр ээлжийн бэсрэг наадам өчигдөр /2019.08.07/ өдөр болж өнгөрлөө.

Энэ жилийн есдүгээр ээлжинд дэлхийн 11 улс орноос гадаадад амьдардаг Монгол туургатан, үндэстэн хүүхдүүд амарч байгаа аж. Монгол ахуй, Монгол өв уламжлалтай танилцах хөтөлбөрүүдээр баялаг ээлж боллоо.

Монгол Улсын үндсэн хуулинд “Монголын ард түмэн бид төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж хөгжүүлэхийг нэгэн эрхэм зорилгоо болгоно” хэмээн тунхагласан байдаг. Өнөөгийн даяаршиж буй нийгэмд Монголын түүх, хэл соёл, уламжлал, соёлын үнэт өвийг хүүхэд, өсвөр үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх зайлшгүй цаг үе ирээд байна.

“Бэсрэг наадам”-ын зорилго нь эрийн гурван наадмын үүсэл түүх, ёсзаншил, дэг жаягийг амрагч хүүхдүүдэд сурталчилан таниулах бөгөөд энэ үеэр үндэсний уламжлалт наадмынхаа утга агуулгатай дэлгэрэнгүй танилцах, морин хуур, язгуур урлагийн тоглолтуудыг хүүхдүүд маань үзэж сонирхлоо.

Наадмын үеэр амрагч хүүхдүүд бөх барилдан, шагай харваж, нум сум харван наадамлаж хотол олныг баясгалаа.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

2700 мкв талбай таны өмч болно

Үзсэн: 815 цаг 56 минутын өмнө

“37-Р ТОЧКА” киноны хэвлэлийн бага хурал хүн бүрд нээлттэй...

Үзсэн: 516 цаг 46 минутын өмнө

Улсын тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлнэ

Үзсэн: 223 цаг 44 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.