"Монголын нүүдэлчдийн нэг өдөр-2019" аялал жуулчлалын өдөрлөг болов

Монгол ёс заншил, өв соёл, нүүдэлчин малчин ард түмний амьдралын хэв маяг онцлогийг ирээдүй хойч залууст түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилгоор энэхүү арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулдаг. МОНГОЛЫН НҮҮДЭЛЧДИЙН НЭГ ӨДӨР-2019 аялал жуулчлалын өдөрлөгийг "Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил"-ийн хүрээнд аймгийн Засаг дарга түүний Тамгын газар төсөв санхүүгээр дэмжиж хамтран ажиллалаа.

1. Адууны зан үйл:

- Унага уургалах, ногтлох, уях
- Гүү саах
- Эмнэг сургах
- Үрсний найр зэрэг зан үйлүүд багтсан болно.

2. Бэр гуйх ёсон

3. Ямаа холбож саах

4. Тэмээний зан үйл:

- Ингэ саах
- Ингэ хөөслөх
- Тэмээнд гэр ачиж нүүдэллэх соёл уламжлалыг жуулчид, ард иргэдэд таниулах сурталчлах чухал ач холбогдох бүхий арга хэмжээ болсон юм.