Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 19. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 19. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй шар хулгана өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 52 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая

Үзсэн: 210 цаг 1 минутын өмнө

ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар ...

Үзсэн: 114 цаг 52 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...

Үзсэн: 114 цаг 54 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.