Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 20. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 20. Ангараг гараг. Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй шарагчин үхэр өдөр.

Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Нэр өнгө 
Суудал: Уул

Өдрийн наран 5 цаг 53 минутад мандан, 19 цаг 57 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өлсөж ундаасна хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Цахимд цуурахад учир бий...

Үзсэн: 212 минутын өмнө

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ...

Үзсэн: 213 цаг 2 минутын өмнө

Байнгын хороодын хуралдаан болно

Үзсэн: 213 цаг 6 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.