Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны наймдугаар сарын 22. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын тэргүүн хар бич сарын 22. Бархасвадь гараг. Гоё хүүхэн одтой, нэг цагаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр.

Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Хий

Өдрийн наран 5 цаг 56 минутад мандан, 19 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн.

Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая

Үзсэн: 210 цаг 56 минутын өмнө

ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар ...

Үзсэн: 114 цаг 46 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...

Үзсэн: 114 цаг 48 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.