Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаад, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БСШУС-ын сайдад үүрэг болголоо.

Сүүлийн жилүүдэд биеийн тамир, спортоор хичээллэх иргэдийн тоо нэмэгдэж, тодорхой эрэлт бий болсон бөгөөд 2022 онд биеийн тамир спортоор хичээллэх иргэдийн тоо 200 мянгаар нэмэгдэх тооцоо байна. Өсөн нэмэгдэх эрэлтийг биеийн тамир, спортын салбарын өнөөгийн бүтэц зохион байгуулалт, хүний болон санхүүгийн нөөцөөр хангах боломжгүй тул Засгийн газрын 2011 оны “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр”-ийг шинэчлэх шаардлагатай болжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ...

Үзсэн: 211 цаг 11 минутын өмнө

Байнгын хороодын хуралдаан болно

Үзсэн: 211 цаг 15 минутын өмнө

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Үзсэн: 111 цаг 18 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.