Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны наймдугаар сарын 21-нд хуралдаж, Монгол Улсын цэнгэг усны 70 хувийн нөөцийг агуулдаг, байгалийн үзэсгэлэн цогцолсон, дотоод гадаадын жуулчдын аяллын гол урсгалыг татаж буй Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, цаашид хүрээлэн буй орчинд ээлтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус бүс нутгийг “Эко аялал жуулчлалын бүс” болгох шийдвэрийг гаргалаа.

 Хөвсгөл нуурын “Эко аялал жуулчлалын бүс”-д ус ашиглах дүгнэлт гаргуулаагүй, ус ашиглах гэрээ байгуулж, эрхийн бичиг аваагүй, усны тоолуургүй болон холбогдох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй иргэн, хуулийн этгээд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэхийг хориглолоо.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт аялал жуулчлалын зориулалтаар 129 иргэн, аж ахуйн нэгжид газар олгогдсон бүртгэлтэй байгаа боловч 2018 онд хийгдсэн хяналт, үр дүнгээс үзэхэд зөвшөөрөлтэй 55 иргэн, аж ахуйн нэгж, зөвшөөрөлгүй 160 орчим гэр буудал үйл ажиллагаа явуулж байна. 

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ...

Үзсэн: 212 цаг 49 минутын өмнө

Байнгын хороодын хуралдаан болно

Үзсэн: 212 цаг 54 минутын өмнө

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Үзсэн: 112 цаг 56 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.