Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн очлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн V чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр ОХУ-ын Владивосток хотод хүрэлцэн очлоо. 

Төрийн тэргүүнийг ОХУ-ын талаас тус улсын ГХЯ-ны Төрийн ёслолын газрын дэд захирал А.И.Яковлев, Владивосток хотын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга В.В.Черепков, Приморийн хязгаарын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Старичков Алексей, Приморийн хязгаарын Амбан захирагчийн нэгдүгээр орлогч дарга хатагтай В.Г.Ширбин нарын төлөөлөгчид угтав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Япон болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд нартай уулзаж, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Монгол, Хятадын хилийн боомтуудаар зорчих иргэдийн хөдөлгөөн...

Үзсэн: 11 цаг 20 минутын өмнө

УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно

Үзсэн: 02 цаг 56 минутын өмнө

УИХ дахь ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана

Үзсэн: 02 цаг 2 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.