Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журмыг шинэчлэв

Монгол Улсын Засгийн газар 2019 оны есдүгээр сарын 4-ний лхагва гарагт ээлжит хуралдаанаа хийж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа. 

Холбогдох хууль, дагалдах журмын дагуу уул уурхайн салбарт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нар төлж байгаа билээ. Харин эрдэс бүтээгдэхүүнийг зуучлагч, тээвэрлэгч, баяжуулагч, аж ахуйн нэгжүүд болон тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдүүд борлуулж буй бүтээгдэхүүндээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлдөггүй зохицуулалттай байв.

Иймд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх”, “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрс, төмрийн хүдэр, төмрийн хүдрийн баяжмалд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээ тооцох” журмыг тус тус шинэчлэн баталж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тэнцвэржүүлэн ногдуулахаар Засгийн газраас журамлав.

Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Ингэснээр орлогын албан татварын суурийг үнэн зөв, нарийвчлан тодорхойлох, улмаар татварын орлого нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. Уул уурхайн салбараас улс, орон нутгийн төсөвт төвлөрч байгаа орлогын 25 орчим хувийг бүрдүүлдэг тул энэхүү журам нь төсвийн орлогын бааз, суурийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая

Үзсэн: 210 цаг 3 минутын өмнө

ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар ...

Үзсэн: 114 цаг 53 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...

Үзсэн: 114 цаг 56 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.