Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 6. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 8. Сугар гараг. Эрхтэний тэнгэрт одтой, дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Мод

Өдрийн наран 6 цаг 15 минутад мандан, 19 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Л.Оюун-Эрдэнэ: Хаана хүрэхээ харахгүй бол тэнд хэзээ ч очихг...

Үзсэн: 32020-01-23 23:41

Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн хуулийн төслийг эцсийн хэлэлц...

Үзсэн: 52020-01-23 23:37

Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг...

Үзсэн: 52020-01-23 23:33

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.