Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидын анхааралд: 7-8-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анхаарна уу.

2019 оны 09 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи төв болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн төв хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 12-17 хэм, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч 18-20 хэм дулаан байна.

2019 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд Хэнтэйн уулархаг нутгаар, 9-нд зүүн аймгуудын нутгийн зүүн, баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 7-нд ихэнх нутгаар, 8-нд зүүн аймгуудын нутгаар, 9, 10-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна. 9-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд ихэнх нутгаар дулаарна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Сэтгүүлч Ж.Жаргалсайханд туслацгаая

Үзсэн: 210 цаг 1 минутын өмнө

ТӨҮГ-дад тогтоосон онцгой дэглэмийн хугацааг зургаан сараар ...

Үзсэн: 114 цаг 52 минутын өмнө

УИХ-ын ээлжит бус чуулган энэ 7 хоногт...

Үзсэн: 114 цаг 54 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.