“Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль болно

"Ялагчдын цуваа-Улаанбаатар” олон улсын нэг хүний жүжгийн фестиваль энэ сарын 19-23-ны хооронд 5 өдөр болох гэж байна. Энэ жилийн хувьд уг уралдаант наадам нь “49 дүгээр гудамж” хүүхэд залуусын театрт болох юм. Уралдааны шүүгчээр Хятад улсын Бээжингийн их сургуулийн багш кино театр урлаг судлалын доктор, зохиолч Тиан Хуй Чүн, Испани улсын урлаг, утга зохиол судлаач Andres Bigorra Mir, Монгол Улсаас найруулагч Мягмарнарангийн Батболд нар ажиллах юм.

Уг наадамд өнгөрсөн хугацаанд ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтаас томлигдсон ОУ-ын нэр хүндтэй шүүгчид, Монгол, Герман, АНУ, БНСУ, ОХУ, Литви, Киргиз Польш, Израль, ОХУ-ын Хакасс, Тува, Саха-Якут, Буриад зэрэг улсын шилдэг жүжигчид оролцсон юм. Энэ жил ч мөн олон улсын алдартай уран бүтээлчид хүрэлцэн ирэх аж.

Тус наадам нь 2017 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Олон Улсын Театр Урлагийн Институтад албан ёсоор бүртгэгдсэнээр уралдаант наадам болон өргөжин тэлжээ.

Ингэснээр 2017 онд Польшийн жүжигчин Камила Каминска “Кармазовын бүсгүйчүүд”жүжгээр, 2018 онд АНУ-ын жүжигчин Бремнер Дути “Cabaret 33”жүжгээрээ тус тус Гранпри шагналыг хүртжээ. Ийнхүү гранпри шагналаас гадна шилдэг найруулагчийн шагнал гарч ирж байгаа нь энэ жилийн бас нэг гайхалтай мэдээ  юм.

Найруулагч, УГЗ Б.Баатар агсны үр хүүхэд, гэр бүл, шавь нарын санаачлагаар байгуулагдсан “Баатар” сан нь  шилдэг найруулагчийг дэмжих эхний шагналаа энэхүү наадмаар эхлүүлэх юм байна. Тус сангаас 5 өдрийн турш хөндлөнгийн шүүгчээр оролцож шилдэг найруулга бүхий бүтээлд шагналыг  гардуулах юм байна.

Сонирхуулахад Монголын Моно жүжгийн төв нь “Ялагчдын цуваа-Улаанбаатар” ОУ-ын нэг хүний жүжгийн фестивалийг 2015 оноос амжилттай зохион байгуулж ирсэн юм. Дэлхий нийтэд хүчээ авч байгаа энэхүү нэг хүний жүжгийн урсгал нь уран бүтээлчдэд маш бага зардлаар дэлхийн тавцанаа өрсөлдөж ур чадвараа ахиулах боломжийг олгодог гэдгээрээ онцлог юм. 

“Ялагчдын цуваа-Улаанбаатар” нэг хүний жүжгийн олон улсын фестивальд оролцох уран бүтээлчдийн нэрс

1. Жүжигчин: Силвиа Рэйлыну

Жүжгийн нэр: “Бүү дайсагна” зохиолч Ионит –Алекс Поклид, найруулагч Рогожинши
Майрус – Пэтру
Румын улсын Василэч Театр

2. Жүжигчин: Ирина Боды-Раду

Жүжгийн нэр: “Aglaja and her God from the Polenta”
Зохиолч, найруулагч Мурыл Маны Жакаб
“I.D. Sirbu” Драмын театр, Румын улс

3. Жүжигчин: Слободин Марунович

Жүжгийн нэр: Неогошийн сүүлчийн мөч, найруулагч Благота Эрикович
Монтенегрийн Үндэсний Подгорика Театр

4. Жүжигчин: ХуйТы Лий

Жүжгийн нэр: “Аав” зохиолч Хан Сёнг - Вон, Найруулагч: Дог Хэ Чун
Еүзин Театр, Өмнөд Солонгос

5. Жүжигчин: Чимэдцээеэгийн Дунгаамаа

Жүжгийн нэр: “Хайрт минь энэ бол ердөө л эхлэл нь” Зохиолч Лилия Сафиканова,
Найруулагч Мижиддорж Цогт, Зураач Хашхүү Амартүвшин
Залуучууд театр, Дархан хот, Монгол Улс

6. Жүжигчин: Айзана Чылбак-оол

Жүжгийн нэр: “ Хавар, зун, намар дахиад хавар”, Сей Сейнагоны зохиолоос сэдэвлэв,
Юрий Альшицын санаа, Хөдөлгөөний найруулагч Жанна Начын-оол
Үндэсний хөгжим драмын театр, Оросын холбооны Tyва улс

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгт...

Үзсэн: 119 цаг 23 минутын өмнө

“Хуримтлалтай-хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж...

Үзсэн: 121 цаг 32 минутын өмнө

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын ша...

Үзсэн: 921 цаг 2 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.