Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны есдүгээр сарын 16. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын илүү тэргүүн сарын 17. Сумъяа гараг. Могойг хүлэгч одтой, таван шар мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.

Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сэрэхүй
Суудал: Гал

Аргын тооллын 9 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, гурван хөх мэнгэтэй улаан луу өдөр. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгт...

Үзсэн: 119 цаг 20 минутын өмнө

“Хуримтлалтай-хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж...

Үзсэн: 120 цаг 29 минутын өмнө

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын ша...

Үзсэн: 921 цаг 59 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.