Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 7. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 9. Сумъяа гараг. Элдэв тэнгэртэн одтой, есөн улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.

Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Уул

Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн.

Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгт...

Үзсэн: 119 цаг 4 минутын өмнө

“Хуримтлалтай-хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж...

Үзсэн: 120 цаг 13 минутын өмнө

“ГАН ҮЗЭГ 2019” сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадмын ша...

Үзсэн: 921 цаг 43 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.