Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 20. Сугар гараг. Чөлөөт эх одтой, долоон шар мэнгэтэй харагчин шар хулгана өдөр.

Барилдлага: Шид
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Гал

Өдрийн наран 7 цаг 15 минутад мандан, 18 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа  арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн.

Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад  муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Ажлын хэсгүүдийн хуралдаан болно

Үзсэн: 02 минутын өмнө

Гэр хороололд инженерийн хангамжийг нэвтрүүлсэн “Дэд бүтцийн...

Үзсэн: 06 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Үзсэн: 010 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.