Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан илгээв

Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын дарга Ши Жиньпинд баярын цахилгаан илгээж, мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД:

“БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН ШИ ЖИНЬПИН ТАНАА

Бээжин хот

Эрхэмсэг ноён Дарга аа,

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Эрхэмсэг ноён Танд болон Хятадын ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Дипломат харилцааны энэхүү түүхэн ойн босгон дээр талууд 70 жилийн харилцаагаа дүгнэж, цаашдын хамтын ажиллагааны алс ирээдүйн чиглэлээ дээд түвшинд хэлэлцэж тодорхойлсонд баяртай байна.

Өнөөдөр манай хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлээ бүхий л салбарт амжилттай хөгжүүлж буй нь хоёр ард түмний эрх ашигт бүрэн нийцэж, бүс нутгийн энхтайван, хөгжил дэвшилд чухал хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байна.

Хоёр орны найрсаг харилцаа, өргөн хүрээтэй түншлэлийг улам бататган хөгжүүлэх үйлсийн төлөө цаашид ч Тантай хамтран ажиллахад бэлэн байна.

Энэ завшааныг ашиглан Танд ажлын өндөр амжилт, сайн сайхныг хүсье” гэжээ.

 
Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн

Үзсэн: 02 минутын өмнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үзсэн: 05 минутын өмнө

Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай

Үзсэн: 220 цаг 43 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.