Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны аравдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын дунд харагчин тахиа сарын 24. Ангараг гараг. Үнэг одтой, гурван хөх мэнгэтэй хар луу өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Ус

Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн.

Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Баяр олонтой улиралд бараагаа Ийвүгээс аваарай

Үзсэн: 219 цаг 14 минутын өмнө

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг И-баримт апплике...

Үзсэн: 12019-11-11 23:30

БНХАУ-аас 120 кг сам хорхойн мах хууль бусаар хилээр нэвтрүү...

Үзсэн: 22019-11-11 23:27

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.