14 компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Хяналт шалгалтаар үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн, согтууруулах ундааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаагүй, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай саналыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэхээр ХХААХҮЯ-д хүргүүлээд байна.

/4 дүгээр зүйл. Үйлдвэрлэл, худалдаа,үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл

4.1. Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архинаас бусад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн Засгийн газар олгож, хүчингүй болгоно. “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиас…” /

ЭХ СУРВАЛЖ: МХЕГ

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Фауст” жүжгийг үзэх 5 шалтгаан

Үзсэн: 915 цаг 35 минутын өмнө

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерө...

Үзсэн: 32019-11-12 23:56

“Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй боллоо

Үзсэн: 22019-11-12 23:54

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.