Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 05. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын билгийн тооллын 9. Ангараг гараг. Тооно одтой, долоон улаан мэнгэтэй улаан морь өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал:  Төмөр

Өдрийн наран 7 цаг 42 минутад мандан, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавихад сайн.

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Фауст” жүжгийг үзэх 5 шалтгаан

Үзсэн: 914 цаг 23 минутын өмнө

Сайд Д.Цогтбаатар АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дэд ерө...

Үзсэн: 32019-11-12 23:56

“Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй боллоо

Үзсэн: 22019-11-12 23:54

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.