Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2019 оны арваннэгдүгээр сарын 12. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Намрын адаг хөх нохой сарын Билгийн тооллын 15. Ангараг гараг.  Гоё хүүхэн одтой, есөн улаан мэнгэтэй харагчин үхэр өдөр.

Барилдлага: Арвидах  
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Суудал: Шороо

Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 17 цаг 23 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн.

Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

АН-ын дарга С.Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийлээ

Үзсэн: 34 цаг 27 минутын өмнө

Байнгын хороодын хуралдаан өнөөдөр болно

Үзсэн: 015 цагийн өмнө

УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана

Үзсэн: 015 цаг 25 минутын өмнө

Copyright © 2019 Хуулбарлахыг хориглоно.