Бага Шар хоолойн Бэрх төгөл, Дээндийн нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит ХХIX хуралдаанаар Баянзүрх дүүргийн Гачуурт голын хөндийн Бага Шар хоолойн Бэрх төгөл орчмын хүлэрт намгархаг 103 га газар болон Дээндийн нурууны ховор амьтан, ургамлын баялаг нөөцтэй 6130 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргалаа.

Орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар болсон Дээндийн нуруунд Монгол орны ховор амьтны жагсаалтад орсон буга үржиж байгаагийн дээр хотжилтын нөлөө, мал бүхий иргэдийн суурьшлын бүс тэлж буйгаас шалтгаалж сүүлийн жилүүдэд энд зэрлэг амьтад олноор нүүдэллэж ирэх болжээ. Тиймээс нэг талаар зэрлэг амьтдыг харж хамгаалах, нөгөө талаар нийслэлчүүд хүүхэд багачуудтайгаа байгальд очоод ан амьтдыг ойроос харуулдаг байгалийн цогцолборт газар бий болгох зорилготой аж.

Нийслэлийн нутаг дэвсгэрт улсын тусгай хамгаалалттай газар 3, орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газар 4, дүүргийн хэмжээнд тусгай хамгаалалтад авсан газар 24 байдаг бөгөөд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газруудын харуул хамгаалалт, ашиглалт, менежментийн үйл ажиллагааг нийслэлийн Байгаль орчны газар хариуцдаг.

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. politic.mn сайтын редакц

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Өмнөговь аймгийн хэмжээнд 229 374 хээлтэгч мал төллөөд байн...

Үзсэн: 038 минутын өмнө

Түүх газарүйн багш нар "Торгон жим" хөлөгт тоглоом...

Үзсэн: 042 минутын өмнө

Солонгосын хойгийн нөхцөл байдлын талаар...

Үзсэн: 048 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.