СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байхыг зөвлөж байна

БНХАУ-д бүртгэгдсэн шалгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхааруулж байна. 

Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, 7 хүний биеийн байдал хүнд байна. Мөн Хонгконгт 14 хүн, Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл байна. Иргэн танд: 

1. Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх ;

2. Амны хаалт тогтмол хэрэглэх;

3. Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх;

4. Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;

5. Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;

6. Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх;

7. Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;

8. Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байхыг зөвлөж байна. 

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

Жүжигчин Н.Ялалт Берлиний кино наадамд уригджээ

Үзсэн: 116 цаг 46 минутын өмнө

БОХХААБХ: Хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийл...

Үзсэн: 116 цаг 57 минутын өмнө

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр з...

Үзсэн: 216 цаг 13 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.