Хүн ам, орон сууцны тооллогын явц 80 гаруй хувьтай байна

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллого эхлээд 5 хоног болж байна. 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар тооллогын явц 82.5 хувьтай явагдаж байгаа бөгөөд тооллого энэ сарын 15-ны 22.00 цагт дуусна.

Улсын хэмжээнд 2982 тоологч түр товчоодтой нийлээд 5000 гаруй хүн анхан шатад ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох ач холбогдолтой.

Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авна. Тооллогын үндсэн үр дүнг 5-6 сарын хугацаанд боловсруулна.

Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрчээ гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. politic.mn сайтын редакц

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрү...

Үзсэн: 52020-03-27 08:07

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна...

Үзсэн: 72020-03-26 23:12

Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ...

Үзсэн: 62020-03-26 23:09

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.