Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 22-27 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлээр 2-7 хэм, бусад нутгаар 9-14 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 24-нөөс 01 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд Хэнтийн уулархаг нутгаар, 27-нд Монгол-Алтайн уулсаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 24-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96...

Үзсэн: 22 цаг 5 минутын өмнө

У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуу...

Үзсэн: 02 цаг 9 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Үзсэн: 02 цаг 13 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.