БНХАУ чиглэлийн бүх нислэг, галт тэрэгний үйлчилгээг зогсоолоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр болж, өнөөдрөөс /2020.02.14/ эхлэн БНХАУ ба Монгол Улс хооронд зорчдог агаарын тээвэр болон төмөр замаар зорчих хөдөлгөөнөөр аль ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй байх тогтоол гаргалаа. Ингэснээр тус өдрөөс эхлэн хилийн боомтуудаар нэвтрэх хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм.

Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ. Харин БНХАУ-аас гадаадын иргэд Монгол Улс руу нэвтрэх боломжгүй болж байна. Үүнтэй зэрэгцэн Монгол Улсын иргэдийг хүндэтгэх шалтгаангүйгээр хилээр нэвтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын иргэд хүндэтгэх шалтгаантай бол тусгай чартер нислэгээр татан авах бөгөөд энэ тохиолдолд шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцаж, ирсэн тохиолдолд тусгаарлана.

БНХАУ-д зайлшгүй шаардлагаар зорчихоор галт тэрэг, онгоцны тасалбар захиалсан бол “МИАТ”, “Улаанбаатар төмөр зам” компани мөнгийг нь ямар нэгэн шимтгэлгүйгээр буцаан олгоно.

Сануулахад, Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу коронавирусний халдвараас сэргийлэх үүднээс төрийн болон хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байна.

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96...

Үзсэн: 11 цаг 9 минутын өмнө

У.Хүрэлсүх: Цагаан сараар бид хариуцлагатай улс гэдгээ харуу...

Үзсэн: 01 цаг 13 минутын өмнө

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Үзсэн: 01 цаг 18 минутын өмнө

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.