Ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийн эх үүсвэр гаргана

Монгол Улсын Засгйин газар 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр  ээлжит бусаар хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Энэ онд ноолуурын түүхий эд бэлтгэх, нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгах үүднээс “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний” тухай тогтоолыг батлав.

Үүнд Хөгжлийн банкинд “Ноолуур” хөтөлбөрийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хүүг Монгол банкны бодлогын хүү буурсантай уялдуулан бууруулах, барьцаа хөрөнгийн нөхцлийг хөнгөрүүлэх, Үндэсний үйлдвэрүүдэд зээлийн хүүгийн татаас олгох асуудал багтлаа.

Улмаар түүхий эдийн нөөц бүрдүүлэхэд шаардлагатай 300 тэрбум төгрөг, Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгосон зээлийн хүүгийн татаасанд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхийг зөвшөөрч, эх үүсвэрийг судлан шийдвэрлэхийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан нарт  даалгав.

Ноолуурын салбарынхан 2020 онд нэг килограмм ноолуурыг 100.000 төгрөгөөр тооцож, нийт 5.000 тн ноолуур худалдан авахаар төлөвлөж ноолуур бэлтгэлд ойролцоогоор 456.1 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө шаардлагатай гэж үзжээ.

Иймд Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуур бэлтгэлд 300 тэрбум төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй олгохоор болж, үйлдвэрүүдийн зээлийн хүүгийн татаасыг жилийн гуван хувийн хүүтэй байхаар тооцоод байна.

Ингэснээр үндэсний үйлдвэрүүд ноолуур бэлтгэлд нийт 366 тэрбум төгрөг зарцуулж,  3600 тн ноолуур худалдан авч, 6400 тн –ыг гадны худалдан авагчдад борлуулах боломжтой бололох аж. Худалдан авсан ноолуурынхаа 20 хувийг нь угааж, 40 хувийг самнаж, үлдсэн 40 хувиар нь 2,4 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. politic.mn сайтын редакц

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрү...

Үзсэн: 52020-03-27 08:07

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна...

Үзсэн: 72020-03-26 23:12

Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ...

Үзсэн: 62020-03-26 23:09

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.