Барселоны тоглогч асан Роналдиног мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Барселоны од асан Роналдиног Парагвай улсын хууль сахиулах байгууллагууд мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ. Мөрдөгчид Роналдинио болон түүний менежерээр ажиллаж байгаа төрсөн ах Роберто дэ Ассис нарын гар утсан дахь захидал болон баримт бичгүүдийг шалгахаас ажлаа эхлэнэ гэж дээрх мэдээлэлд дурдсан байна.

Роналдино ахынхаа хамт Парагвай улс руу хуурамч гадаад паспорт ашиглан нэвтэрсэн бөгөөд одоогоор тэндээ саатуулагдаад байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа шинэ шатанд шилжсэн тул шүүх хуралдаан болох хүртэл суллагдахаар гаргасан хүсэлтийг нь цуцлаад байна.

Хэргийг шалгах ажиллагааг удирдаж буй прокурор Осмар Легал Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа Роналдино, Роберто нарыг Парагвайн нийслэл Асуньсон хотын нисэх онгоцны төв буудалд угтаж авсан бизнес эрхлэгч эмэгтэй Далиа Лопез тэдэнтэй ямар харилцаатай болохыг шалгаж байгаа бөгөөд тэр эмэгтэй мөнгө угаах гэмт хэргийн хамсаатан байж болзошгүй гэжээ. Роналдинио болон энэ гэмт хэрэгт холбоотой байж болох бусад хүмүүсийг ч мөн бид шалгах хэрэгтэй байгаа гэж нэмж хэлэв.

Тэд хуурамч баримт бичиг бүрдүүлэн, түүнийгээ ашиглан хил нэвтэрсэн нь илэрсэн бөгөөд хууль бус худалдаа болон хөрөнгө оруулалтад дээрх хуурамч баримт бичгүүдийг ашиглаж байсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм.

Марко агентлагийн мэдээлснээр Роналдиниогийн хил нэвтэрсэн паспорт дээр бичигдсан төрсөн газар, огноо, овог нэр нь ямар нэг асуудалгүй байсан боловч иргэншлийг нь Парагвай улс гэж бичсэн нь зөрчилтэй байжээ.

Бямба гарагт шүүх хурал болох хүртэл цагдан хорих шийдвэрийг шүүхээс хэвээр үлдээсэн байна. Роналдинио Парагвай улсын эмзэг бүлгийн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг сайн үйлсийн сангаа сурталчилах болон өөрийн бичсэн “Амьдралын суу билиг” нэртэй номыг танилцуулах зорилгоор тус улсад иржээ.

Роналдино Бразилийн Засгийн газарт татварын болон торгуулийн нийтдээ 2 сая гаруй еврогийн өртэй бөгөөд өнгөрсөн зун түүний 57 үл хөдлөх хөрөнгө болон Бразил, Испанийн гадаад паспортуудыг тус тус хураан авсан юм.

Роналдино Порто Алегро хотод байрлах өөрийн нуурын байшиндаа зөвшөөрөлгүйгээр усан онгоцны зогсоол барьж 2,2 сая еврогоор торгуулсан талаар орон нутгийн хэвлэл болох Фола дэ Сао Паулаас мэдээлж байсан.

Эх сурвалж: https://www.football-espana.net

Анхааруулга:

Монгол Улсад коронавирус COVID-19 бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг үндэслэн тус сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хааж байгааг үүгээр мэдэгдэж байна. politic.mn сайтын редакц

Сэтгэгдэл үлдээх бол ЭНД дар

Холбоотой мэдээнүүд

ШУУРХАЙ МЭДЭЭ: Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрү...

Үзсэн: 52020-03-27 08:07

Улсын Их Хурал хаврын чуулганаа цахимаар зохион байгуулна...

Үзсэн: 72020-03-26 23:12

Сөүл, Токиогоос гурван удаагийн тусгай нислэгээр 750 иргэнээ...

Үзсэн: 62020-03-26 23:09

Copyright © 2020 Хуулбарлахыг хориглоно.