Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ
2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ирүүлсэн 210 гомдол, мэдээллийг шалган шийдвэрлэлээ. Үүнээс 164 гомдлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зөрчлийн шинжтэй 13 асуудалд хэрэг нээн шалгав. Мөн гэмт хэргийн шинжтэй 1 хэргийг харьяалах байгууллагад шилжүүлж, 20 гомдлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Хяналт шалгалтын хүрээнд байгаль орчинд учруулсан хохиролд 235.3 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, үүний 59 хувийг барагдуулжээ.
Шалгалтаар зөвшөөрөлгүй байгалийн нөөц ашиглах, ойн болон усны хууль тогтоомж зөрчих, аюултай хог хаягдлын журам зөрчих зэрэг нийтлэг зөрчлүүдийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээ авсан байна.
Салбарын байгууллагууд иргэдийн идэвхтэй оролцоо, мэдээлэл нь байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг онцоллоо гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр болж, “Гэр бүлийг дэмжих тухай” анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Хуулийн төслий...
-
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо 2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр хуралдаж, орон сууц захиалах болон худалдан авах гэрээ байгуулсны улмаас хохирсон ир...


Сэтгэгдэл