Сэрэмжлүүлэг: Баавгайнаас болгоомжил
Сүүлийн үед баавгай ой, уулын бүсээс тал хээр, суурьшлын бүс рүү бууж ирэх тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэн танд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Баавгайтай тааралдвал:
-Баавгай руу ойртох, хөөх, чулуу шидэх, үргээх гэж оролдохгүй байх.
-Гүйж зугтахгүй. Тайван байж, баавгайгаас аажмаар холдох.
-Баавгайг хооллох, зураг авах зорилгоор дөхөж очихгүй.
-Бамбарууштай баавгайд онцгой анхааралтай байж, бамбаруушид ойртохгүй.
-Хүүхдийг хараа хяналтгүй явуулахгүй, ялангуяа өглөө эрт болон оройн цагаар болгоомжлох.
-Гэр, хашааны орчимд ил задгай хоол хүнс, хог хаягдал, малын тэжээл үлдээхгүй байхыг зөвлөж байна.
Баавгай суурьшлын бүсэд орж ирсэн, эсхүл аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдолд өөрсдөө барих, хөөж туух гэж оролдохгүй, хол зай барьж мэргэжлийн байгууллага болон орон нутгийн холбогдох албаныханд яаралтай мэдэгдэхийг Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдэ...


Сэтгэгдэл