-
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ.
-
Цаг агаарын мэдээнд суурилан зудын байдалд үнэлгээ хийхэд хоёрдугаар сарын дунд 10 хоногийн байдлаар 13 аймгийн 58 суманд цасны нягт 0.35-0.68 г/см3 хүрч мөсөн зудын нөхцөлд, зузаан цастайн улмаас цагаан зудын нөхцөлд 17 аймгийн 139 сум, 18 аймгийн 69 сум, нийслэлийн 2 дүүрэг цагаанаар зудархуу нөхцөлд байна.
-
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар зудын эрсдэлийн үнэлгээгээр хаваржилт хүндэрсэн Налайх дүүрэгт ажиллаж, 1-р хорооны малчин Ш.Пүрэв, Ш.Цагаанбат, 3 дугаар хорооны малчин Д.Цэвээн гуайнхаар орж, санал сэтгэгдлийг нь сонслоо.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна.
-
Аргын тооллын 2024 оны хоёрдугаар сарын 26. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээгч модон луу жилийн Хаврын тэргүүн улаан бар сарын 17. Сумъяа гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, цагаан бич өдөр.
-
Шуурхай бүлгийн 3-р бүлэг Хөвсгөл аймгийн Төмөрбулаг, Шинэ-Идэр сумдад ажиллаж, Сумдын онцгой комиссыг хурлыг зохион байгуулсан.
-
Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар ажиллаж байна.
-
Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийн эргэн төлөлтийг бэлэн мөнгөөр, өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр, үнэт цаасаар барагдуулах хүрээнд зарим зээлийг шүүхийн шийдвэрийн дагуу барьцаа хөрөнгөөр хангуулж, банкны өмчлөл, эзэмшилд
-
Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж буй. Одоогийн байдлаар нийт 21,340 тонн мөсийг тээвэрлэн, Туул голын сав газарт буулгаад байна. Мөс зөөх ажлыг нийт 373 хүний бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байгаа юм.
-
Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн Хүрээ Дашчойлин хийдтэй хамтран “Хүрээ Майдар” дурсгалын зоосыг үйлдвэрлүүлж, худалдаанд гаргалаа.
-
Малчдадаа туслах аяныг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат /Харанга/ санаачлан урлаг соёлын нийт уран бүтээлчдээ нэгтэн МҮОНТ-тэй хамтран зохион байгуулах гэж байна. Аяныг 2 дугаар сарын 24-ны Бямба гарагийн 13:30-00:00 цагийн хооронд МҮОНТ-ээр шууд нэвтрүүлэх бөгөөд малчдын нөхцөл байдлыг газар дээрээс нь шууд сурвалжлан хүргэхээр төлөвлөжээ.
-
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтжээ. Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-51, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 80, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай болжээ.
-
Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн тус голын мөсийг зөөж эхэлсэн.
-
2021 оноос хэрэгжиж эхэлсэн “Тэгш хамруулах боловсролыг дэмжих” төслийн хүрээнд “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөнд суралцахуйн түгээмэл загварын зарчмыг тусгах арга зүйн онол” сургалтыг зохион байгуулав. Сургалтад Баянзүрх, Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч 200 гаруй оролцогч хамрагдсан юм.
-
Монголын Үндэсний Радиогийн “Таван эрдэнэ” нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг энэ модон луу жилд 46 дахь жилдээ шалгаруулан олгоно.