-
Цагаан сарын битүүний өдөртэй холбогдуулан 2026 оны хоёрдугаар сарын 17-ны ажлын өдрийг хоёрдугаар сарын 28-ны өдөр шилжүүлэн ажиллах талаар иргэдийн саналыг E-Mongolia системээр авч байна.
-
НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр тэргүүтэй холбогдох албаныхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Партизан, Гурав-61-ийн гарам, тус дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Сонсголонгийн уулзвар, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Хонхрын замд ажиллалаа.
-
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийг угтан Чингэлтэй дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу” цагаан сарын үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна.
-
Иргэд буцалтгүй зээл олгоно гэсэн зарын дагуу холбогдож, залилуулж байна.Тодруулбал, иргэд олон нийтийн сүлжээ, ялангуяа фейсбүүкээр дамжуулж зээл олгоно гэх зар мэдээллийн дагуу холбогдож, “Сертификат буцахгүй зээл” гэх гарчигтай хуурамч бичиг баримтад итгэн, үйлчилгээний хураамж шилжүүлж залилуулж байна.
-
Хиймэл оюунд (AI) суурилсан авто замын зөрчил илрүүлэх хяналтын системийг нийслэлийн зарим гол уулзваруудад нэвтрүүлсний үр дүнд замын хөдөлгөөний зохион байгуулалт сайжирч, уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдсэн байна.
-
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Улиастайн Майхантын аманд Нийгмийн хамгааллын тусгай төвийн барилгын ажил бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авсан. Тус төвд 200-250 орон гэргүй зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх юм.
-
Нийслэлийн хэмжээнд хот, нийтийн аж ахуйн салбарт 46 ААН байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний 35 нь хувийн хэвшлийн, 11 нь орон нутгийн өмчит компани юм. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг
-
Монгол улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай᠌” 472 дугаар тогтоолын дагуу 2024 оноос хүний папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн бөгөөд нийслэлийн хэмжээнд 50138 хүүхдийг хамруулсан байна.
-
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний үеэр өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, мега төслүүдийн явцын талаар хэлэлцлээ. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 19 үүрэг даалгавар өгсөн бөгөөд биелэлт 88 хувьтай байна.
-
Нийслэлийн хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг маргаашнаас эхлэн худалдаална.
-
Хүйтний эрч нэмэгдсэн өнгөрсөн амралтын өдрүүдэд осгосон байдалтай нас барсан байж болзошгүй, осгосон нийт 3 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
-
Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм.
-
Хан-Уул дүүргийн 8-р хороо "Неосити" хотхоны бие даасан ус, дулаан дамжуулах төвтэй нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай танилцлаа.
-
Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд ажиллаж, 640 хүүхдийн ширээ, сандлыг хүлээлгэн өглөө.
-
Прокурорын байгууллага 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 46,968 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллажээ. Дээрх хугацаанд 1328 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдсэн бол хэрэг бүртгэлтийн