-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
-
Коронавирусний халдвараас сэргийлэх зорилгоор 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвүүдэд хүлээлгэн өгч байна.
-
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар “Улаанбаатар төмөр зам” ХНН-т “Ковид-19” халдварт өвчин үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийж тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараар ахлуулан байгуулсан билээ.
-
“Ковид-19” халдварт цар тахлын тархалтыг хумих зорилгоор халдвар тээгчийг олж тогтоох, халдварын батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагаас зохион байгуулж байна.
-
АНУ-ын Флорида мужид болж байгаа “Fort Lauderdale Florida USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа хэт холын зайн гүйлтийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга Б.Буджаргал гурван өдөр буюу 61 цагийн дараах байдлаар 400 орчим км замыг туулан, дараагийн тамирчнаасаа 105 км-ээр түрүүлж явна.
-
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
-
Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хэсэг хуралдав. Өмнөговь аймгийн хэмжээнд төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл байдал 95 хувь, мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал 70 хувьтай хангагдсан байна. Аймгийн Засаг дарга Р.Сэддорж тулгамдаж буй асуудлаар холбогдох байгуулага, албаныханд үүрэг чиглэл өглөө.
-
Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
-
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
-
Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж байгаа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт үргэлжилж байна.
-
Баянзүрх дүүрэгт халдварын тохиолдол батлагдсантай холбогдуулан өчигдөр нийтийн тээврийн хэрэгслүүдэд халдваргүйжүүлэлтийн ажлыг гэрээт мэргэжлийн байгууллагаар шуурхай зохион байгуулах үүргийн дагуу Хяналт, шалгалтын хэлтсийн авто тээврийн хяналтын 3 улсын байцаагч хяналт тавьж ажиллаа.
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
-
Энэ долоо хоногт цахимаар хуралдах УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны ирцийг цахимаар бүртгэж, бэлтгэл хангагдмагц эхлэх юм.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.
-
Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 2020 оны 11 сарын 14-ний өдөр "Covid-19" ийн сэжигтэй хүн ирсэн гэх мэдээллийн дагуу сум, Аймгийн Онцгой комисс тусгай үүргийн байгууллагууд ажиллан иргэн Д-г Цогтцэций сумын засварын нэгэн компанид ажиллаж байхад нь тусгаарласан.