-
Сурагчдын амралт эхэлж буйтай холбоотойгоор энэ бямба гараг буюу буюу 12 дугаар сарын 21-ний өдрөөс Сүхбаатарын талбай-Скай ресорт, Офицеруудын ордон-Тэрэлж чиглэлд нэмэлт автобус явахаар боллоо.
-
Монгол Улсын Их Хурлын “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх (LCP) төсөл, Биокомбинат ТӨХХК хамтран Шугаман эсийн технологи нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлсэн.
-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.12.19/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно.
-
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 79 дүгээр захирамжаар байгуулагдсан Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилтийг үнэлж, санал, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан
-
Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг 2024 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо.
-
Байгаль орчны зөрчил мэдээллийг хүлээн авах 117 тусгай дугаарыг ажиллуулж эхэллээ. Ой, байгалийн ургамал, амьтан, газрын хэвлий, ус, рашаан ашиглалт, хаягдал ус, хог хаягдал, химийн бодис зэрэг байгаль орчинд шууд буюу шууд бусаар хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаарх иргэд, олон нийтийн мэдээллийг энэхүү утсанд хүлээн авах юм байна.
-
Дэлхийн өвлийн хотуудын дарга нарын холбооны XX хурал Япон улсын Саппоро хотноо болж байна. Уг хуралд Япон, БНХАУ, БНСУ, Финланд зэрэг 11 улсын 22 хотын удирдлага, төлөөллүүд оролцож, “Өвлийн хотуудад зориулсан шинэ боломжууд-тогтвортой нийгмийг бий болгох нь” сэдвийн хүрээнд байгаль орчны бодлого, эдийн засгийн үйл ажиллагаа, хотын хөгжил зэрэг дэд сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
-
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2024.12.18/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.12.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.
-
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 3-ны өдөр “Орцонд зодууллаа” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
-
Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дугаар тушаалын дагуу "Мяралзаа" ХХК-ийн Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт орж, 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс мөрдөн ажиллаж эхэллээ.
-
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2024 оны 12 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
-
Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2024.12.17/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.