-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд "Монкон групп" ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ
-
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.
-
Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн урд талын авто замыг наймдугаар сарын 19-ний өдрийн 04:00 цагаас 20-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, шинэчилнэ.
-
Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн зүүн талын босоо түшиц ханыг бетоноор цутгах ажил 40 хувьтай үргэлжилж байна.
-
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Шаннон Ковлин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны наймдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж, наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д Хүндэт зочноор оролцоно.
-
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан 2024 оны наймдугаар сарын 15-ны өдөр боллоо. Хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцан ажиллах мэдээллийн технологийн 39 багийн 169 гишүүнийг томилов.
-
Баянгол дүүргийн 3, 24 дүгээр хороо, Дема эмнэлгийн хойд талаас зүүн тийш Нарны хороолол руу туслах авто зам барина. Энэ ажлын хүрээнд дөрвөн нэгж талбарын 1,850 ам метр талбайн газар чөлөөлөх бөгөөд холбогдох аж ахуйн нэгжүүдтэй зөвшилцөж байна.
-
Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 220 метр шугам угсарч эхэллээ. Ус зайлуулах шугам хоолойг энэ сарын 26-нд угсарч дуусна. Үүний дараа Эрдэнэтолгой гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто замыг шинэчилнэ.
-
Сэлбэ голын эхэд байгуулсан усан тохируулгын урсцыг түр хааж, “S’Outlets” дэлгүүрийн буулгасан талбайд үерийн хамгаалалтын далан барьж байна. Үүнтэй холбоотойгоор голын ус татарсан бөгөөд энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
-
Энэ жил буюу 2024-2025 оны хичээлийн жилд сурагчид нэгдсэн загварын дүрэмт хувцсаа өмсөнө.
-
Нийслэлийн Засаг даргын 2024 оны наймдугаар сарын 12-ны өдрийн А/988 дугаар захирамж гарч Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор богино хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталсан.