
- Сэтгүүлч
- 2024/06/18
- 176
АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 28 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 2-нд болж, 2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол гарлаа.
-
Нийслэлийн статистикийн хорооноос махны дундаж үнийн мэдээллийг танилцууллаа.
Сэтгэгдэл