
- Сэтгүүлч
- 2024/06/19
- 162
Үерийн дараах хор уршгийг арилгах ажил үргэлжилж байна
Завхан аймгийн Улиастай суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн хор уршгийг арилгах, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Үерт 5 багийн 158 өрхийн 449 хүн өртсөн бөгөөд 18 айл, өрхийг шинэ суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлж, 45 иргэнийг түр хоргодох байрт байрлуулаад байна.
Үерийн хор уршгийг арилгах арга хэмжээнд аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн 210 орчим ажилтан, алба хаагч, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Алба хаагчид нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоциклийг ариутгал халдваргүйжүүлэлт хийж, хуримтлагдсан лаг шаврыг зөөвөрлөж байна.
Мөн үерт өртөж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгуулсан бөгөөд хохирлын үнэлгээ хийх, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, лаг шаврыг цэвэрлэх ажил үргэлжилж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын бороон...
-
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 1 кг нь 10.000, үхрийн махыг 13.000 төгрөгө...
Сэтгэгдэл